Шууд Chart

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

2026-08-22 16:38:33

Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөн соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 9 дүүргийн нийт 45 өвлөн уламжлагч оролцож байгаа юм.

Өвлөн уламжлагчид эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, уламжлалт гар урлал зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл, хэлбэрийг олон нийтэд таниулан сурталчилж байна.

 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Эрхэм иргэд, жуулчид та бүхнийг 2026 оны 08 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчин ард түмний соёлын биет бус өв, уламжлалт урлаг, зан заншлын баялаг өвтэй танилцахыг урьж байна.


“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй