Шууд Chart

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хүргэж байна

2026-08-23 13:17:13

Дэлхийн улс үндэстний соёл, уламжлал, өвийг сурталчлан таниулах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Фестивалийн үеэр Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia хамтран хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон “Эх, үрсэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний асар” ажиллуулж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.

ЭХ, ҮРСИЙН АСАРТ

Монголын өв соёл, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хөгжил, хүмүүжилтэй холбоотой олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Монгол өв соёл, гэр бүлийн хүмүүжил, үүх түүхийн тухай подкаст сонсож, уламжлал, үнэт зүйлсийн талаарх сонирхолтой мэдээллийг авах боломжтой.

Нярай хүүхдийн асаргаа, сувилгаанд зориулсан орчин бүрдүүлж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ тайван, аюулгүй орчинд асрах боломжийг бий болгож байна.

Угийн бичиг, өв уламжлалыг таниулах хөлөгт тоглоомоор дамжуулан хүүхэд, гэр бүлээрээ тоглож, удам угсаа, монголчуудын уламжлалт мэдлэг, өв соёлын талаар танин мэдэх боломжтой.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бага насны хүүхэд төөрч, эцэг эх, асран хамгаалагчаасаа салж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, таних мэдээлэл бүхий бугуйвч зүүлгэж байна.

Эцэг эх, асран хамгаалагчаасаа салсан болон төөрсөн хүүхдийг хүлээн авч, бүртгэл мэдээллийг хийж, аюулгүй байдлыг ханган эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч байна.

Фестивалийн үеэр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээ эрхлэгчдэд хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргэж байна.

Өв соёлоо хүүхдэд өвлүүлье, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлье, хүүхэд бүрийг аюулгүй орчинд хамгаалъя.


“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хүргэж байна  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй