COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна.
Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам юм.

Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын бодлого, цэвэр эрчим хүч, тогтвортой хот байгуулалтын чиглэлд бодит үр дүнг бий болгосон билээ. Тухайлбал, Mitigation Action Facility (MAF)-аас 32.5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт татан төвлөрүүлж, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна.
Энхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм. Түүнчлэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дайчлах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.
| Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.