Шууд Chart

Барилгын компаниудад 600 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ

2013-07-22 10:42:51

Монголбанк, Засгийн газар хамтран “Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлээд удаагүй байна. Энэ ажлын хүрээнд Монголбанк барилгын компаниудад гурван шугамаар хөнгөлөлттэй зээл олгож  эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-ны байдлаар Төв банк барилгын компаниудад зориулсан 600 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон байна.

Тодруулбал, барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, хүчин чадлаа сайжруулахад нь зориулж 136.8 тэрбум төгрөгийг 5.5 хувийн хүүтэйгээр олгожээ. Түүнчлэн зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал, цемент арматурын улирлын чанартай нийлүүлэлтийн хомсдлыг арилгахад 129.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Харин орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 385 тэрбум төгрөгийн энэ салбарын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгожээ.


Барилгын компаниудад 600 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй