Шууд Chart

МХБХ-ноос эмэгтэй шүүгч нарт зориулсан сургалт болно

2022-04-06 13:35:35

Монголын хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хэлтсийн зүгээс энэ оны анхан шатны эмэгтэй шүүгчийн нарт зориулсан сургалтаа хийхэд бэлэн болжээ.

Хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох боломж нээгдэж байна хэмээн тус холбооныхон хэлж байна.

Ингэхийн тулд бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай аж. Сургалт энэ сарын 14-нөөс 17-ны хооронд явагдах аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ноос эмэгтэй шүүгч нарт зориулсан сургалт болно   
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй