Ойрын хоногуудад төв болон зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
| Улаанбаатарт түр зуурын бороо орно | ||
| Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.