Шууд Chart

Казах бүсгүй ховорхон амжилт үзүүлэв

2022-04-22 09:45:31

 

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд финалд дэлхийн отгон аварга Кыргызстаны алдарт Мээрим Жуманазароваг эцсийн мөчид урамтай сайхан ялж, Азийн аварга болсон Казахстаны Мадина Бекбергенова манай оронд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүх насны ангилалд медаль хүртсэн ховор амжилт үзүүлэв.

Казах бүсгүй 2013 онд Улаанбаатарт болсон өсвөр үеийн Азийн аваргад алт, дараа жил нь залуучуудад 59 кг-д хүрэл, 2019 онд 23 хүртэлх насны ангилалд 59 кг-д мөнгөн медаль хүртэж байсан.

Манай оронд ирсэн бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзэх Кыргызстаны Улукбек Жолдошбеков түүний амжилтыг давтах боломж бий.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Казах бүсгүй ховорхон амжилт үзүүлэв  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй