Шууд Chart

ЗГ: Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ

2022-04-27 15:12:24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалтай танилцлаа.

Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс хойш буюу энэ сарын 4-нөөс хойш иргэдийн дуудлагыг алдахгүй авдаг болжээ. Энэ хугацаанд 10459 иргэн тус төвд хандсан бөгөөд санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. Ерөнхий сайдын Ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээс хамгийн олон санал, хүсэлт хүлээн авчээ.

Төр иргэдээ сонсох ёстой, санал хүсэлтийг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар “11 11” төвд очиж иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

 


ЗГ: Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй