Шууд Chart

"Хадгаламж" банкийг "Төрийн банк"-тай нэгтгэх болжээ

2013-07-22 15:59:44

Монголбанкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж өөрийн нийт хөрөнгө нь 94 тэрбум төгрөгөөр дутсан "Хадгаламж банк"-ийг "Төрийн банк"-тай нэгтгэх шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр "Хадгаламж банк"-ны 1,7 сая хэрэглэгч, харилцагч нар санхүүгийн ямар нэгэн эрсдэлд орохгүй байх хамгийн боломжтой хувилбар гэж Монголбанк тайлбарлаж байна.

"Хадгаламж банк"-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас "Төрийн банк" нэрээр үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.


"Хадгаламж" банкийг "Төрийн банк"-тай нэгтгэх болжээ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй