Шууд Chart

МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар гавьяат тамирчин Д.Отгондалай, дэд даргаар хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ажиллаж байна

2022-05-14 14:14:48

МҮОХ-ны Тамирчдын комиссын хурал өчигдөр Олимпик хауст боллоо. Хурлыг тус комиссын дарга Д.Отгондалай удирдан явуулав.

Хурлын үеэр Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр болон Азийн олимпын зөвлөлөөс тамирчдыг дэмжих зорилгоор гаргадаг төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцлаа.

Тус тамирчдын комиссын даргаар гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт боксчин Д.Отгондалай, дэд даргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга жүдоч Д.Сумъяа ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар гавьяат тамирчин Д.Отгондалай, дэд даргаар хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ажиллаж байна  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй