Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний зохицуулагч байгууллагын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа сэдэвт уулзалт боллоо

2026-08-14 09:42:38

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний хэмжээнд зохицуулах байгууллагын үүрэг, оролцоо, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох уулзалтыг 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтаар хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, карбон кредит тооцох, бүртгүүлэх, баталгаажуулах болон нүүрстөрөгчийн зах зээлд оролцохтой холбоотой зохицуулалтын асуудлыг хэлэлцэв. Мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болон үндэсний зохицуулагч байгууллагын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр бэлчээрийн хүлэмжийн хийн тооллого, мэдээллийн бааз байгуулах, бэлчээрийн хүлэмжийн хийн шингээлтийн карбон кредит хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл, SCALA төсөл, Нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл, Ойн санхүүжилтийн төсөл, “Ногоон хүртээмжтэй хотууд” төсөл, CBIT2 төсөл болон ҮТХН-ийн хэрэгжилтийн хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцооны дэд бүтцийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс танилцууллаа.

Уулзалтад БОУАӨЯ, ЦУОШГ, УЦУОСМХ-ийн төлөөлөл болон төслийн зохицуулагчид оролцлоо.


Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний зохицуулагч байгууллагын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа сэдэвт уулзалт боллоо  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй