Шууд Chart

ӨНӨӨДӨР: Олон улсын гэр бүлийн өдөр

2022-05-15 09:45:07

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Анх НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг. 

Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна.

Монгол Улсад 2003 оноос энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтож, УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв.

Эрхэм хүндэт ээж, аав, эмээ, өвөө, хүүхэд, багачууд, залуус Та бүхэндээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.


ӨНӨӨДӨР: Олон улсын гэр бүлийн өдөр  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй