Шууд Chart

Нимбэгний ач тус

2022-05-15 10:45:43

Нимбэг бол амин дэмийн эх булаг гэж хэлж болох жимс билээ. Энэхүү жимсийг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд олон зүйлд ашиглаж болдог.  

– Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэх, элдэв бактерийг устгах, ходоод болон хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдэлийг бууруулж, биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай.

– Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой ба толгой эргэх, дотор муухайрахыг багасгаж, цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй.

– Амны хөндийг эрүүл байлгана. Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үздэг. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дарж, шүдийг цайруулдаг гэнэ.

– Жингээ хасахад тустай. Өглөө өлөн элгэн дээрээ нимбэгтэй ус уух нь элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн нимбэгийн шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь эрүүл мэндэд болоод жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй.

– Ханиадыг нам дарна. Халуун цайнд бага зэрэг зөгийн бал, нимбэгийн шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь C витаминаар баялаг учир ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах байгалийн шалгарсан эм юм.

– Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй. Нэг ширхэг нимбэг нь 48.3 хувь, кальци 29.9 хувь, фосфор 11.1 хувь ба магни 4.4 хувь буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

– Цээж гашуу оргиход хэрэглэнэ. 250 гр усанд 1 цайны халбага давс, 1/2 аяга нимбэгийн шүүс хийгээд залгилгүйгээр хоолойгоо зайл.

– Гоо сайхандаа ч ашиглах боломжтой. Нимбэг бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд нимбэгтэй усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шарх анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдгэрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.

Нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэхэд: Элсэн чихэр, нимбэгийн шүүс, бага зээг нимбэгийн хальс /үрсэн/ гурвыг хольж зуурмаг бэлдээд сэвх, толботой газраа түрхэнэ. Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж байгаад 10 минут хатааж бүлээн усаар угаана. Энэ жорыг өдөр бүр хэрэглэх юм бол, нүүрэн дээрх цэгүүд чинь бүдгэрнэ.

Батга арилгахад: 8ш нунтагласан аспирин, 1 цайны халбага шинэхэн нимбэгийн шүүс хоёрыг хольж сайтар хутгаад батгатай хэсгүүд дээрээ түрхэж 10 минут байлгаад бүлээн усаар угаана. Нүүрээ арчих хэрэггүй, зөөлөн товшиж, алгадах маягаар хатаа. Бага зэрэг чимчгэнэж, хорсож магадгүй. Хэд хоног үүнийг хийсний дараа үр дүн нь маш тодорхой харагдах болно.

Ширүүн арьсыг гуужуулахад: Арьсаа шинэчлэхийн тулд ½ аяга чанаагүй овьёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгийн шүүс нэмж, зөөлөн өтгөн маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 10 минут хатаагаад хүйтэн усаар угаа.

Арьсаа цайруулахад: Нимбэгийг талаар нь зүсээд, харласан тохой өвдөг, суга зэргээ үрэхэд маш сайн цайруулна. Хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт 2 удаа ууна. Харин 71 ба түүнээс  жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж уувал тустай гэнэ шүү.

 


Нимбэгний ач тус  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй