
Монголын Футзалын Үндэсний шигшээ баг АХБХ-ны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтуудаа хийхээр Малайз Улсад хүрэлцэн очоод байгаа билээ.
Тэд Малайзын Футзалын Лигийн багуудтай ч нөхөрсөг тоглолт хийсэн бол албан ёсны бэлтгэл тэмцээн явагдах Шах Алам Панасоник спорт цогцолборт үргэлжилж байна.
Манай улсын багийн эхний тоглолт Хонконгын шигшээ багтай энэ сарын 17-ны 20:30 цагаас тоглоно.
Өмнө нь Хонг-Конгын шигшээ багтай учраа таарахад:
2019.10.25 Монгол 6-3 Хонконг /БНХАУ, Ордос хот/
2015.11.14 Монгол 8-3 Хонконг /Монгол, Улаанбаатар хот/
2011.11.14 Хонконг 3-0 Монгол /Малайз, Куала Лумпур хот/ гэсэн харьцаагаар өрсөлдөж байв.
Футзалын үндэсний шигшээ багийн бэлтгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055