Шууд Chart

Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай танилцлаа

2022-05-17 13:34:20

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар нь 2018 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тус салбар нь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Хулд, Луус болон Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн, Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр  сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Байгуулагдсанаас хойш нийт 52 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 38 хүний амь нас, 215 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй