Шууд Chart

Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ

2022-05-17 14:32:50

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
 
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуйy нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ. 

Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Саранцэцэг [127.0.0.xxx] 2023-01-02 11:25
Та бүхний үүрэг бол Монгол хүний амь нас эрүүл мэндийг алив муу бузраас хамгаалан сэрэмжлүүлэх. Гэтэл архинд шинжилгээ хийгээд хэрэглэж болохгүй аюултай архийг, аюулгүйбараатай нь хамт нийтэд зарладаггүй нь ямар учиртай вэ? Эсвэл энэ тухай мэдээллийг хаанаас олжавах эх үүсвэрийг мэдээлэх хэрэгтэй бус уу?

Бидэнтэй нэгдээрэй