Шууд Chart

Ихэнхи нутгаар бороо орно...

2014-06-19 07:14:15

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, өмнөд хэсгээр 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, зүүн хэсгээр 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

2014 оны 6 дугаар сарын 20-ноос 2014 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Ихэнхи нутгаар бороо орно...  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй