Шууд Chart

Украины үр тарианы экспортыг Польшоор дамжуулж хийхээр ярилцаж байна

2022-05-18 11:12:03

Оросын арми Хар тэнгисийн Одесс боомтыг хааснаас Украины үр тарианы экспортын 80 хувь нь зогсоод байна. Иймээс Украин үр тарианы экспортоо Польшийн нутгаар хийх талаар Варшавтай хэлэлцээ хийж байна.

Варшавт болсон Украин, Польш, Америк, Европын холбооны хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр Польшийн тал Украины үр тарианы экспортыг газар нутгаараа дамжуулах боломжтой гэдгээ мэдэгджээ.

Дэлхийн зах зээлд гаргадаг Украины үр тарианы экспорт дайны уршгаар тасалдаад байгаа нь дэлхий даяар хүнсний хомсдол, өлсгөлөн, инфляцийг дамжруулах аюулд хүргэж болзошгүй байна. Америкийн хөдөө аж ахуйн сайд ОХУ-ыг Украины үр тариаг дэлхийн зах зээлээс тусгаарлаж, өлсгөлөнг дайны хэрэгсэл болгон ашиглаж байна гэж буруутгажээ. Мөн Польшийн хөдөө аж ахуйн сайд Балтийн тэнгис дэх өөрийн боомтуудыг Украины үр тариад олон улс руу тээвэрлэхэд ашиглуулах зорилгоор бэлтгэл ажлыг хангасан байгаа гэв.

Гэхдээ Украин болон түүний баруун талын хөрш улсуудад  ашиглагддаг төмөр замын царигийн ялгаатай байдлаас шалтгаалан Украинаас Польш руу хуурай замаар тээвэрлэх нь хамгийн том сорилт болж байгаа аж.

Украины Одессын ойролцоо хоёр талын тулаан эрчимжсэнээс үүдэж, Одесс боомтын далайн тээврийн гарцуудыг Оросын тал хаагаад байна. Орос Одесс боомтоос гарах гарцуудыг хааснаас Украины үр тариа тээвэрлэгч онгоцуудын 80 хувь нь хоригдоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины үр тарианы экспортыг Польшоор дамжуулж хийхээр ярилцаж байна   
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй