
Энэ өдөр /5 дугаар сарын 18/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
1048 - Персийн суут сэтгэгч, яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач Омар Хаяам /Гияс ал-Дин Абу ал-Фатх Омар ибн Ибрахим Хаяам Нишабур/ энэ өдөр мэндэлжээ.
1652 - АНУ-ын Роүд Айленд муж боолчлолыг хууль бус гэж үзсэн Умард Америкийн анхны муж болжээ.
1756 - Их Британи улс Францын эзэнт гүрэнд дайн зарласнаар "Долоон жилийн дайн" эхлэв.
1783 - Хаант засгийн төлөөх нэгдсэн хүчний шийдвэрэрээр Канадчууд АНУ-ын захиргаанаас гарчээ.
1804 - Наполеон Бонапарт Францын Сенатын танхимд өөрийгөө эзэн хаан хэмээ зарлажээ.
1860 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Бүгд найрамдах намын сунгаанд Абрахам Линкольн ялалт байгуулж нэр дэвшихээр болов.
1872 - Уран зохиолын салбарын Нобелийн шагналт Британийн сэтгэгч Бертран Рассель мэндэлжээ.
1896 - Оросын хаан ширээнд суусан II Николай хааны баярын ёслолд оролцож байсан иргэд дунд шахцалдаан үүсч улмаар 1389 хүн амиа алджээ.
1912 - Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.
1917 - АНУ-ын Засаг захиргаа Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орох болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн насны бүх эрчүүдийг зарлан дуудах тусгай зарлиг буулгав.
1969 - АНУ-ын сансар судлалын "Аполло-10" сансрын хөлөг амжилттай хөөрөв.
1974 - Энэтхэгийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн "Инээмсэглэж буй Будда" төслийн хүрээнд цөмийн зэвсэг туршсанаар тус улс цөмийн зэвсэг бүхий зургаа дахь улс болжээ.
1980 - АНУ-ын Вашингтон хотод орших Гэгээн Элена галт уул дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдан, улс, орон нутгийн төсөвт гурван тэрбум ам.долларын хохирол учрав.
1990 - Францын төмөр замын сүлжээний "TGV" галт тэрэгний шинэ шугам галт тэргээр хамгийн хурдан буюу 515.3 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 18/ | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055