Шууд Chart

НҮБ-ын тэргүүн хүнсний аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд оролцоно

2022-05-18 13:58:35

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүнсний аюулгүй байдлын асуудлаар АНУ-ын зохион байгуулж байгаа бага хуралд оролцоно.

Бага хурал лхагва гарагт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болох юм байна.

НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр, тус бага хуралд НҮБ-ын тэргүүн үг хэлэх юм байна. Мөн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли үг хэлнэ гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.

Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх тус бага хурлыг АНУ НҮБ-ыг даргалж байгаа хүрээндээ зохион байгуулж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Турк, Пакистан болон бусад улсын Гадаад хэргийн сайд нар оролцох мэдээтэй байгаа энэ бага хурлаар Украины хямралын үед дэлхийн хүнсний аюулгүй байдалд тулгарч байгаа асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн хүнсний аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд оролцоно   
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй