Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 19/

2022-05-19 10:33:45

Энэ өдөр /5 дугаар сарын 19/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

1535 - Францын нэрт аялагч Жак Картье Хойд Америк руу хийсэн хоёр дахь аяллаа гурван хөлөг, 110 хүнтэйгээр эхлүүлжээ. Уг аялалд ахлагч Доннаконагийн хоёр хүү багтаж явсан гэдэг. Картье эхний аяллынхаа үеэр Доннаконад барьцаалагдаж байсан түүхтэй.


1743 - Францын цаг уурч Жеан-Пьерре Кристин цаг уурыг хэмжих цельсийн шаталбарыг боловсруулж эхлэв.


1780 - Канадын Шинэ Англи мужид учир битүүлэг шалтгаанаар тэнгэр харанхуйлж, бүтэн өдрийн турш шөнө мэт байсан гэдэг.


1911 - Дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.


1950 - Египет улс Суэцийн сувгаар Израилийн хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.


1961 - ЗХУ-ын санаачилсан сансрын Венера хөтөлбөрийн дагуу "Венера 1" хөлөг Сугар гараг руу нисэв. Энэ нь хүний гараар бүтсэн анхны сансрын төхөөрөмж болсон юм.


1963 - Америкийн өнгөт арьстнуудын эрх, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Др.Мартин Лютер Кинг Бирмингемийн шоронд хоригдож байхдаа "Нью Йорк пост Сандей" сэтгүүлд илгээсэн захидлыг хэвлэсэн байна.


1971 - ЗХУ-ын хөөргөсөн "Марс 2" хөлөг Ангараг гараг дээр газардав.


1986 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Галт зэвсэг эзэмшигчдийг хамгаалах тухай хуульд гарын үсэг зуржээ.


1991 - Хорватад тусгаар тогтнох эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга болжээ.


2015 - Калифорни мужийн баруун эрэгт орших газрын тосны агуулахт гал гарч 3,400 баррель газрын тос алдагдав. Үүний улмаас эрэг орчмын экосистемд ноцтой хохирол учирсан байна.


2016 - Парисаас Каирыг чиглэн нисч явсан Египетийн агаарын тээврийн 804-р нислэг Газрын дундад тэнгист осолдож хөлгийн багийн бүх гишүүн, зорчигчдын хамт амиа алджээ.


2018 - Их Британийн ханхүү, Сасексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Жорж гэгээнтний сүмд болов. Гэрлэх ёслолыг дэлхий даяар 1.9 тэрбум хүн үзэж сонирхжээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 19/  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй