Шууд Chart

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2022-05-19 11:06:12

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Ажлын хэсэг өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Улсын комиссын ажлын албаны ахлах референт Н.Мэндбаяр, Улсын комиссын ажлын албаны мэргэжилтэн Б.Пагам, Улсын комиссын ажлын албаны ажилтан Д.Зоригт нар ажиллаж байна.
 
Комиссын бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Э.Оюунболдтой хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар ажил хэргийн уулзалт хийж, аймгийн Архивын тасаг, Нэгдсэн Музей, Шүүх, Прокурор, Тагнуулын газрынхантай уулзаж, хэлмэгдүүлэлт болон цагаатгалын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна.
 
Үүний дараа Улсын комиссын ажлын хэсгийнхэн орон нутгийг судлах музейтэй танилцах, цагаатгалын хуульд заасан асуудлаар хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзалт хийх юм.
 
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ИТХ
 
 

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй