Шууд Chart

НҮБ: ОХУ, Украины нөхцөл байдал хүнсний хямралд хүргэж болзошгүй

2022-05-19 14:25:00

ОХУ Украинд үйл ажиллагаа явуулснаас болж ирэх саруудад дэлхийн түвшинд хүнсний хомсдол үүсч болзошгүй гэж НҮБ-аас анхаарууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос, Украины нөхцөл байдлаас үүдсэн үнийн өсөлтөөс болж ядуу буурай орнуудын хүнсний аюулгүй байдал улам дордсон гэж мэдэгджээ.

Мөргөлдөөний улмаас Украины боомтуудаас нийлүүлдэг байсан их хэмжээний наранцэцгийн тос, эрдэнэ шиш, улаанбуудай зэрэг үр тарианы экспорт бараг гурван сар тасалдаад байна.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн оны мөн энэ үеэс бараг 30 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт Нью-Йоркт болсон хуралдааны үеэр "Украины экспортын гарцыг урьдын адил нэмэгдүүлэхгүй бол дэлхий дахин олон жил үргэлжлэх өлсгөлөнтэй нүүр тулж магадгүй. Гол нь бид хамтдаа ажиллаж чадвал бидэнд хангалттай хоол хүнсний нөөц бий. Нүүр тулсан энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Украины хүнсний үйлдвэрлэл болоод Орос, Беларусийн үйлдвэрлэсэн бордоог дэлхийн зах зээлд тасалдалгүй нийлүүлэхээс өөр үр дүнтэй арга байхгүй" гэж мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: ОХУ, Украины нөхцөл байдал хүнсний хямралд хүргэж болзошгүй   
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй