
Москва дахь Франц, Испани, Италийн дипломат албаны ажилчдыг Оросын нутаг дэвсгэрээс явахыг шаардсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Тус яам лхагва гарагт Москва болон Санкт-Петербург хот дахь Испанийн 27, Италийн 24, Францын 34 дипломат ажилтныг албадан гаргахаа мэдэгджээ.
Үүнээс өмнө мягмар гарагт Москва дахь Финляндын Элчин сайдын яамны хоёр ажилтанд мөн адилхан арга хэмжээ авсан.
Өрнөдийн орнууд Украины нутаг дэвсгэрт түрэмгийлсний хариуд Оросын дипломат ажилтнуудыг эх орноосоо явуулаад байгаа юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Франц, Испани, Италийн 85 дипломатчийг явахыг шаарджээ | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055