Шууд Chart

Энтони Фаучи: Коронавирусний халдвар намар эргэн нэмэгдэж магадгүй

2022-05-19 14:59:12

Цагаан ордны Эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи энэ намар коронавирусний халдварын тоо эргэн нэмэгдэх магадлал өндөр байгаа тул дахин нэмэлт тун вакцинд хамруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр лхагва гарагт "Эн-Эч-Кэй" телевизэд өгсөн ярилцлагадаа "Жил хагасын өмнө би улс орон болон засаг захиргаанд халдварын тархац эргэн нэмэгдэж магадгүй гэж анхааруулж байсан. Гэвч үнэндээ би нийгмийг түгшээсэн, хэтрүүлэгтэй мэдээллэл хийлээ гэж шүүмжлүүлээд дууссан. Гэхдээ одоогийн байдлыг харвал зөвхөн би сүржигнээд өнгөрсөн хэрэг биш болж таарлаа" гэж ярьжээ.

Тэрбээр АНУ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, хүмүүсийн вакцинд хамрагдах идэвх дутмаг байгаагаас тус улсад коронавирусний халдвараар нас барсан тохиолдол нэг сая хүрсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Харин Азийн улс орнууд эрүүл мэндийн үйлчилгээ, вакцинжуулалтад иргэдээ жигд, хүртээмжтэй хамруулж, амны хаалт зүүх, олноороо нэг дор бөөгнөрөхгүй байх зэрэг Засгийн газрын шаардлагыг хүн ам сайн дагаж мөрдсөн нь халдварын тархацыг багасгаж чадсаныг сайшаажээ.

Цагаан ордны Эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи ярилцлагынхаа төгсгөлд, намар дөхөх тусам халдварын тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа тул бид хамгийн сайн вакцины тунг гаргаж авах эмнэлзүйн судалгаа хийж байгаа гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энтони Фаучи: Коронавирусний халдвар намар эргэн нэмэгдэж магадгүй  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй