
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
- Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд,
- Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймагт зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
- Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргааш орон даяар эхэлнэ | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055