Шууд Chart

“Их долоо”-гийн Сангийн сайд нар ОХУ-д үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхээр тохирчээ

2022-05-20 13:59:01

“Их Долоо”-гийн бүлгийн орнуудын сангийн сайд нар Германд хийж байгаа уулзалтынхаа эхний өдрийн хэлэлцээгээр Украинд довтолсон ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тогтоох замаар үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн асуудлыг мөн хэлэлцсэн байна.

Сайд нар түүнчлэн, хүнсний хангамжид тасалдал үүсч, нефть болон бусад түүхий эдийн үнэ ханш өсч байгаагаас шалтгаалан дэлхийн эдийн засагт учирч болзошгүй хүндрэлийг даван туулахын төлөө хамтдаа зүтгэхээ илэрхийлжээ.

Японы сангийн сайд Шуничи Сузуки Украин улсад бүх талын дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг уулзалтын үеэр тэмдэглэсэн байна. Дэлхийн банктай хамтарсан санхүүжилтийн хэмжээгээ 300 саяас 600 сая болгож, хоёр дахин нэмэгдүүлэхээр амлалт өгсөн тухайгаа тэр мөн дурджээ. Их Долоогийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцогчид өнөөдөр уулзалт хэлэлцээнийхээ төгсгөлд хамтарсан мэдэгдэл батлахаар зэхэж байгаа аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Их долоо”-гийн Сангийн сайд нар ОХУ-д үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхээр тохирчээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй