Шууд Chart

Канадад “Хуавэй” компанийн бараа үйлчилгээг хоригложээ

2022-05-20 14:39:43

Канад улс өөрийн нутаг дэвсгэрт хятадын холбоо харилцаа, мэдээллийн технологийн “Хуавэй Тек” болон “Зи-Ти-И” компаниудын бараа үйлчилгээ ашиглахыг хоригложээ. Энэ тухай Канадын инновац, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн сайд Франсуа Филипп Шампань мэдэгдсэн байна.

Үүний өмнө нь Канадын хэвлэлүүдэд, Оттава холбооны 5жи стандартын үндэсний сүлжээ бий болгохдоо “Хуавэй” компанийг оролцуулахыг хориглож магадгүй гэсэн мэдээллүүд гарч байжээ. Канадын засгийн газар холбоо мэдээллийн технологийн дэд бүтцийн урт хугацааны аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Энэ төлөвлөгөөнийхөө хүрээнд Засгийн газар улсынхаа холбоо харилцааны системд “Хуавай” болон “Зи-Ти-И” компаниудын бараа үйлчилгээг нэвтрүүлэхийг хориглосон” гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ шийдвэрийг засгийн газар нь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн бие даасан агентлагууд болон ойр холбоотон орнуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр гаргасан гэдгийг Шампань мөн тэмдэглэжээ. Түүний хэлснээр, хятадын нэр дурдагдсан үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг ашиглаж байгаа компаниуд удахгүй тэдгээрийг хэрэглэхээ болих ёстой болно гэсэн байна. 

АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улсуудаас бүрдсэн “Таван нүд” нэртэй тагнуулын эвслийн орнуудаас Канад улс ийнхүү, тагнан турших аюулаас сэрэмжлэн “Хуавэй” компанийг үндэсний 5 жи сүлжээндээ нэвтрүүлэхийг хориглосон сүүлийн улс нь болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадад “Хуавэй” компанийн бараа үйлчилгээг хоригложээ   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй