Дэлхийд өдгөө 12 мянган төрлийн шоргоолж байдаг бөгөөд хамгийн жижигхэн нь ердөө 0,07 сантиметр, хамгийн том нь 5 сантиметр байдаг аж. Шоргоолж нь 110-130 сая орчим жилийн тэртээ хэдгэнэтэй төстэй амьтнаас үүссэн хэмээн зарим судлаачид үздэг. Хүн төрөлхтөн олон амьтныг ухаантайд тооцдог бол тэдгээрийн нэг нь шоргоолж юм. Судлаачид шоргоолжийг нийгэмшсэн шавьж гэх нь бий. Тэд зохион байгуулалт, хатуу дүрэм журамтай амьдардгаараа хүнтэй төстэй.
Тиймээс ч олон оронд шоргоолжийг ажилсаг чанарын бэлгэдэл хэмээн үздэг. Энэ гайхалтай амьтад хатуу зэрэг дэв, ажил үүргийн хуваарьтай, салбарласан хонгилоор сүлжилдсэн газар доорхи асар том хотууд бүхий өөрийн гэсэн иргэншлийг бий болгожээ. Үүнээс гадна, шоргоолж ямар ч нөхцөлд тэсч үлдэх чадвартай учир гайхалтай сайн дасан зохицож чаддаг гэнэ.
Шоргоолжийг хамгийн ажилсаг амьтан гэдэг. Шоргоолж нь шаардлагатай зүйлийг өөрөө судлан сурдаг аж. Хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг аж. Шоргоолжнууд өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог. Тэд буцаад үүр рүүгээ төвөггүйхэн ирж чаддаг ажээ. Зарим төрлийн шоргоолж үүр засдаггүй, нүүдлийн маягаар амьдардаг.
Ажилчин шоргоолж нь 3 хүртэл жил амьдардаг бол, хатан шоргоолж 30 хүртэл жил амьдарч чаддаг. Шоргоолж өөрийн жингээс 5000 дахин хүнд зүйлийг өргөж чадна гэж эрдэмтэд үздэг. Харьцуулах үүднээс дурдахад, эмгэн хумс өөрийн жингээс ердөө арав дахин хүнд зүйлийг авч явж чаддаг байна.
Ажилчин шоргоолж нь 3 хүртэл жил амьдардаг... | ||
Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.