Шууд Chart

ОХУ Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоожээ

2022-05-22 11:03:43

ОХУ Финланд улсад нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосон байна. Оросын төрийн өмчит газпром компани бямба гарагаас эхлэн Финланд руу хийх байгалийн хийн экспортоо бүрэн зогсоосон тухайгаа баталсан гэж BBC мэдээлжээ. Финланд улс ч мөн нийлүүлэлт бүрэн зогссон, гэхдээ хэрэглэгчдээ хийгээр таслахгүй гэж мэдэгджээ.

Финланд улс байгалийн хий худалдан авах төлбөрөө рублиэр хийхээс татгалзсан юм. Харин тус улс НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасны дараа Москва хий нийлүүлэлтээ зогсоосон нь улс төрийн зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

ОХУ 2 дугаар сарын 24-нд Украинд цэргээ оруулснаас хойш Европын олон улс оронд байгалийн хийг хэвийн нийлүүлж байна. Өрнөдийнхөн Украинд явуулж байгаа цэрэг дайны байдалтай холбогдуулж Орост хориг арга хэмжээ авч эхэлсний дараа Орос өөрийн тодорхойлсон найрсаг бус улс орнуудаа байгалийн хийн төлбөрөө зөвхөн рублиэр хий гэсэн шаардлага тавьсан юм.

Оросын эрчим хүчнээс хамааралтай байдал Америк, Европын орнууд зэрэг дэлхийн олон оронд амьдралын өртөг өсөх гол хүчин зүйл болж байгааг ч Өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлсээр байна. Финланд нь Оросоос байгалийн хийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг авдаг боловч байгалийн хий нь тус улсын эрчим хүчний хэрэглээний 10-ний 1-ийг эзэлдэг юм байна.

Тиймээс энэ орон зайг өөр зах зээлээс хангах учраас хийн систем доголдохгүй гэж Финландын байгалийн хийн компани мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоожээ   
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй