Шууд Chart

Монголын хамгийн өндөр мод 42 метр...

2022-05-23 16:30:13

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр Шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОСХТ-ийн баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байдаг.

Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн ойн сангийн  нийт нөөц  481.3  сая шоометр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

 


Монголын хамгийн өндөр мод 42 метр...  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй