Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 24/

2022-05-24 09:03:07

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр. Мягмар гараг. Григорийн тооллын 144 дахь өдөр бөгөөд он дуустал 221 хоног үлджээ.



Онцлох үйл явдал



1830 - Англи хэлт орнуудад түгэн тархсан хүүхдийн хамгийн алдартай дуу болох "Мери бяцхан хургатай" дууны үгийг Сара Жозефа Хейл зохиожээ.


1844 - Морзийн кодыг зохион бүтээсэн Самуэл Морз АНУ-ын Капитолын ордны мэргэжилтэн Альфред Вейл рүү Библи судрын 23.23 мөртийг явуулав. Энэ нь цахилгаан мэдээний анхдагч байсан юм.


1883 - Нью-Йорк хотын алдарт Брүүклиний гүүр 14 жилийн барилгын ажлын дараа албан ёсоор нээжээ.


1930 - Английн эмэгтэй нисгэгч Эми Жонсон Австралийн Умардын газар нутгийн Дарвин хотод газардав. Тэрээр Англиас-Австрали хүртэл ганцаар ниссэн анхны эмэгтэй нисгэгч болсон билээ.


1940 - Тухайн үеийн ЗХУ-ын нэрт зохион бүтээгч Игорь Сикорский нэг хөдөлгүүрт нисдэг тэргээ амжилттай туршив.


1956 - Европын дууны урлагийн оргил уралдааны нэг "Евровижн" анх удаагаа Швейцарийн Лугано хотод зохиогдов.


1962 - Америкийн сансрын нисэгч Скотт Карпентер "Аврора 7" хөлгөөр дэлхийг гурван удаа тойров.


1994 - Нью-Йорк хотын шүүх 1993 онд Дэлхийн худалдааны төвийн зогсоолд тэсрэх бөмбөг тавьсан дөрвөн этгээдэд тус бүрд нь 240 жилийн хорих ял оноов.


1999 - Нидерландын Гааг хотноо байрлах Олон улсын гэмт хэргийн шүүх Югославын удирдагч асан Слободан Милошевич болон өөр бусад дөрвөн хүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж эхлэв.



Мэндэлсэн алдартнууд



1905 - Нобелийн шагналт Зөвлөлтийн зохиолч, богино өгүүллэгийн мастер Михайл Шолохов


1941 - Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, хөгжимчин, дуучин Боб Дилан


1944 - Америкийн дуучин, жүжигчин, "Америкийн аймшигт түүхүүд" киногоор алдаршсан Петти ЛаБелл


1945 - Америкийн нэрт дуучин Элвис Преслигийн гэргий, жүжигчин Присцила Пресли


Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 24/  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй