Шууд Chart

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид мод тарив

2022-05-23 16:13:45

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мод тарих арга хэмжээ зохион байгуулав.

Манай улсын газар нутгийн 7.9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд эрс тэс ширүүн уур амьсгалтай, ойн нөөц багатай, цөлжилт ихтэй орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгааг Авлигатай тэмцэх газрын хамт олон дэмжин оролцож байна.  

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид энэ удаад Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Хархираа” ХХК-ийн мод үржүүлгийн компаниас худалдан авсан хайлаас, улиас, шар хуайс зэрэг төрлийн 400 ширхэг модыг Өлзийт хорооллын хурдны замын дэргэдэх талбайд суулгалаа. Хайлаас, улиас, шар хуайс мод нь элсний нүүдлийг зогсоох, голын усыг хамгаалж, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн хүчилтөрөгч ялгаруулдаг бөгөөд агаарыг маш сайн чийгшүүлж цэвэрлэдэг байна.

Авлигатай тэмцэх газрын хамт олон өмнө нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-өөр жил бүр тогтмол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болон Өлзийт хороололд, Сөүлийн гудамжин дахь байгууллагынхаа ногоон байгууламжид мод, бут тарьж байв.

Мод тарих ажлыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ арчилгаа усалгааг байнга хариуцан ажиллахад анхаарч, цаашид “Авлигатай тэмцэх газрын нэрэмжит ногоон төгөл” болгон өргөжүүлэхээр болов.


Авлигатай тэмцэх газрын албан хаагчид мод тарив  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй