Шууд Chart

КУАД: Дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг-Номхон далай дахь аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ

2022-05-24 13:57:08

Өнөөдөр Токиод эхлэх КУАД эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японы ерөнхий сайд Фумио Кишида, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нартай Австрали, Энэтхэг улсуудын ерөнхий сайд нар нэгдэнэ.

Япон улсад айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, тус улсын ерөнхий сайд Кишида нар даваа гарагт хоёр талын яриа хэлэлцээ хийсэн. Энэ удаагийнх Жо Байден АНУ-ын төрийн тэргүүний хувиар Японд хийж байгаа анхны айлчлал юм. Тэд Украины хямралын Энэтхэгийн номхон далайн бүс нутагт үзүүлж байгаа нөлөөний талаар хэлэлцсэн байна. Япон, АНУ-ын удирдагчид, Зүүн болон Дорнод Хятадын тэнгис дэх хүчний харьцааг хүчээр өөрчлөх алхмууд дангаар хэрэгжүүлж байгааг сөрөн зогсох болно гэдгээ энэ үеэр нотоллоо.

Мөн Япон-АНУ-ын цэргийн хүчний тогтоон барих болон хариу арга хэмжээний хүчин чадлыг бэхжүүлэхээ ахин илэрхийлсэн байна. Мөн Япон улсын цэргийн тогтоон барих чадавхыг АНУ өөрийн ердийн болон цөмийн зэвсгийн нөөцийг ашиглаж бэхжүүлэх асуудал мөн яригджээ. Кишида энэ үеэр, улсынхаа батлан хамгаалах чадавхыг үндсээр нь бэхжүүлэх үүднээс батлан хамгаалах зардлаа өсгөнө гэв.

КУАД эвслийн дээд хэмжээний уулзалтад Австралийн ерөнхий сайд Энтони Албани, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар өнөөдөр Кишида, Байден нартай КУАД эвслийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн оролцох юм. Украины нөхцөл байдал наашлах ямарваа шинж төлөв үзэгдэхгүй, харин Хятад улсын цэргийн хүчээр далайлгах байдал үргэлжилж байгаа нөхцөлд энэ дээд хэмжээний уулзалт болж байна.

Дөрвөн улсын удирдагчид өнөөдрийн уулзалтаар, эрх чөлөө,  хууль ёс болон улс орнуудын тусгаар эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дээдлэх зарчмуудыг тууштай баримтлахаа батлан илэрхийлэх юм байна. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх бусад асуудал дунд, коронавирусний цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ, мөн сансрын салбар дахь хамтын ажиллагааг хэлэлцэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

КУАД: Дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг-Номхон далай дахь аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй