Шууд Chart

В.Зеленский: Орос улс Украин руу 1474 пуужин харвасан

2022-05-24 14:02:08

Дайн эхэлснээс хойш Орос улс Украины нутаг руу 1500 шахам пуужин харвасан гэж Украины ерөнхийлөгч Зеленский даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр орой болгон ард түмэндээ хандаж хийдэг видео мэдэгдлийнхээ үеэр, Украины хямрал гурав дахь сардаа орохын даваан дээр даваа гарагт, Киевээс хойш 55 км зайтай Десна хэмээх жижиг хотод 87 хүн Оросын цэргийн пуужингийн цохилтод өртөн амь эрсэдсэн гэж мэдээлжээ.

Тодруулбал, Украины ерөнхийлөгч “Дайны ирж буй долоо хоногууд амаргүй байх болно, үүнийг бид бүгд бүгд мэдэж байх ёстой” гэж хэлсэн байна. Мөн "бидэнд тулалдахаас өөр сонголт байхгүй, тулалдаж бас ялах ёстой” гэжээ. Тэрбээр мөн Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа цохон хэлээд, Украины хувьд түнш орнуудаас зэр зэвсэг, сум хангамж бүрдүүлэх "туйлын тэргүүлэх чиглэл" болсон хэвээр байгааг дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Зеленский: Орос улс Украин руу 1474 пуужин харвасан   
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй