Шууд Chart

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар БНХАУ-д иржээ

2022-05-24 14:27:34

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Шинжаан уйгурын автономит районы байдалтай танилцахаар БНХАУ-д хүрэлцэн иржээ. Энэ нь НҮБ-ын хүний эрхийн зүтгэлтний 2005 оноос хойш тус улсад анх удаа хийж байгаа айлчлал болж байна.

Шинжааны уйгур үндэстнүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх болон бусад хэлбэрээр хүний эрхийг нь ноцтой зөрчдөг тухай өрнөдийн орнуудын болгоомжлолоос үүдэн энэ айлчлалыг хийж байна. Хятадын засгийн газар энэ бүх зэмлэлийг эрс үгүйсгэдэг юм. Мишель Бачелет зургаан өдрийн айлчлалынхаа хугацаанд Шинжааны бүс нутгийн төв Өрөмч хот болон өмнө зүгийн Кашгар хотод очих аж. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар даваа гарагт айлчлалаа эхлүүлэхийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй өмнө зүгийн Гуанжоу хотод уулзжээ.

Энэ үеэр сайд Ван И, үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаалахыг Бээжин ямагт гол үүргээ хэмээн үзэж ирсэн гэдгийг цохон хэлсэн байна. Тэрчлэн дэлхий дахинд хүний эрхийг ахиулах талаар ярихын тулд харилцан хүндэтгэлтэй байж, асуудлыг улстөржүүлэхгүй байх учиртай гэдгийг Хятадын Гадаад яамны сайд онцолжээ.

Мөн ийм харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр Хятад улс НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссарын газартай үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байна гэв. Мишель Бачелетийг Шинжааны бүс нутагт айлчлах үеэр нэг ч сэтгүүлч дагалдахгүй юм байна. Айлчлалын төгсгөлд Бачелет хэвлэлийн бага хурал хийнэ гэж албаныхан мэдээлжээ. Коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс түүний айлчлал,  “хаалттай хүрээнд” явагдах болно гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мөн мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар БНХАУ-д иржээ   
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй