Шууд Chart

АТГ: Албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв

2022-05-25 10:30:22

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд 742 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх сурталчилгаа түгээх, контент бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд нэр бүхий телевиз, боловсролын салбар дахь мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон их, дээд сургуулийн оюутан залуусыг татан оролцуулж, хамтран ажиллав.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд эрүүл мэнд, барилга, хөдөлмөр халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, мал эмнэлэг зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр хамтран ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ, 16 дугаар сургууль, Авто тээврийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн 12 дугаар сургууль зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.


АТГ: Албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй