Шууд Chart

Техас дахь бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ

2022-05-25 14:51:52

Мягмар гарагт Техасын Ювальда нэртэй жижиг хотын бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Халдлагын улмаас сүүлийн мэдээгээр, 18 хүүхэд, 3 том хүн амь эрсэдсэн байна.

Техасын Ювальда хотод гарсан энэ хэргийг дунд сургуулийн сурагч, 18 настай Сальвадор Рамос гэгч үйлдсэнийг тогтоосон байна. Гэмт этгээд хэргийн газарт цагдаа нарт буудуулан амиа алджээ. Цагдаа нар хэргийн нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Энэ хэрэг АНУ-д сүүлийн нэг сарын дотор гарч байгаа олон хүний аминд хүрсэн хоёр дахь халдлага болж байгаа юм. Тавдугаар сарын 14-нд Буффало хотын их дэлгүүрт цагаан арьст этгээд 10 хүний аминд хүрсэн юм. Арьс өнгөөр ялгаварлах үзэл сэдлээр үйлдэгдсэн байж болзошгүй уг хэргийг АНУ-ын Хууль зүйн яам мөрдөн шалгаж байгаа юм.

Ази тивээр хийсэн таван өдрийн айлчлалаас эх орондоо буусан даруйдаа энэ тухай мэдээг хүлээж авсан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордноос ард түмэндээ хандаж харуусал дүүрэн мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр “Галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуульд хориг тавьдаг, саад хийдэг, эсэргүүцдэг хэн бүхэн эрүүлээр сэтгэх цаг болжээ. Бид энэ бүхнийг мартахгүй гэдгийг та бүхэнд сануулж хэлэх ёстой. Бид илүү ихийг хийж чадна. Хийх ч ёстой” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Техас дахь бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй