
Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг эхлүүлснийг мэдэгдлээ.
Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын тал Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлэв.
Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
ЗГ: Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүллээ | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055