Шууд Chart

Украины Ерөнхийлөгч “NHK” агентлагт ярилцлага өгчээ

2022-05-25 15:23:43

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт Японы "Эн-Эйч-Кей"-д тусгайлан ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрбээр гадны түрэмгийллийг сөрөн зогсох шийдвэр төгс байгаагаа илэрхийлсэн байна.

Володимир Зеленский энэ ярилцлагадаа "Украин улс газар нутгаа тавьж өгөлгүйгээр энх тайван тогтнох ёстой" гэж мэдэгдсэн байна. Бүх украинчуудын хувьд Донбасс, Крымийн хойг зэрэг газар нутгаа эргүүлэн авах нь ялалт байх болно гээд эхний ээлжинд улсынхаа газар нутгийг хоёрдугаар сарын 24-ний өдрөөс өмнөх байдалд эргүүлэн аваачихын төлөө тэмцэх болно гэж ярьжээ.

Түүний дараа энэ дайныг эцэс болгохын төлөө Орос улстай хэлэлцээний ширээнд суух санал тавина гэж Володимир Зеленский мөн ярьсан байна.

Түүнчлэн Хар тэнгис болон Азовын тэнгисийн дагуух бүс нутгуудад хяналтаа сэргээснээр дэлхий дахинд нүүрлээд байгаа хүнсний хямралаас сэргийлж чадна гэж тэр үзэж байна.

Улаанбуудай, эрдэнэ шишийн хомсдолтой холбоотой нөхцөл байдлыг сайжруулахын төлөө Украин улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг Европ, Ази, Африк руу нийлүүлэх боломж бий гэж Украины Ерөнхийлөгч “NHK”-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Ерөнхийлөгч “NHK” агентлагт ярилцлага өгчээ   
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй