Шууд Chart

Хонины чөмөгний ясны шөлний ач тус

2022-05-26 10:29:15

Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байгаа. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна.

Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй бөгөөд монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ. Мөн өдөр тутмын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хvvхдийн бантанд, гэртээ халуун тогоо хийхдээ, мөн нярай хvvхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.

Хонины чөмгийг шулаад ташиж битvv чанагчид хийж буцлаад эхлэнгvvт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10цаг буцалгана. (жижиг газ 1-ш нь 5-орчим цаг асна). Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө.

Буцалгах явцад дээр нь ялгарсан тосыг шvvж ялгаж аваад цаасан аяганд хийж хөлдөөж бага багаар хэрэглээрэй.


Хонины чөмөгний ясны шөлний ач тус  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй