Шууд Chart

Италийн Рома баг Голландын Фейеноордыг ялж, аваргалав

2022-05-26 11:15:17

УЕФА холбооны Конференц лигийн тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө Албанийн Тирана хотод болж, Италийн Рома баг Голландын Фейеноордыг 1:0 ялан, аварга боллоо.

Рома багийн дасгалжуулагч Жозе Моуриньо Европын бүх цомыг авсан цорын ганц дасгалжуулагч болж, нэрээ түүхэнд мөнхөлсөн юм.

Жозе Аваргуудын лигийг хоёр удаа Италийн Интер, Португалын Портутай, УЕФА цомыг нэг удаа Португалын Портутай, Европын лигийг нэг удаа Английн МЮ-тай авч байв.

Рома Итали – Фейеноорд Нидерланд 1:0 (1:0, 0:0)

Arena Kombëtare

Гоол: 1:0 – 32 Дзаньоло.

Рома – Руй Патрисиу, Карсдорп (Винья, 89), Смоллинг, Манчини, Рожер, Залевски (Спинаццола, 67), Мхитарян (Сержиу Оливейра, 17), Кристанте, Пеллегрини, Дзаньоло (Верету, 67), Абрахам (Шомуродов, 89).

Фейеноорд – Бейло, Гертрюйда, Траунер (Педерсен, 74), Сенеси, Маласиа (Джаханбахш, 89), Эурснес, Тил (Торнстра, 59), Кекчю (Волемарк, 88), Дессерс, Нелсон (Линссен, 74), Синистерра.

Шар хуудас: Траунер (25), Пеллегрини (37), Залевски (66), Руй Патрисиу (84), Спинаццола (90).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Италийн Рома баг Голландын Фейеноордыг ялж, аваргалав  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй