Шууд Chart

АТГ: Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгууллаа

2022-05-27 10:36:39

Авлигатай тэмцэх газраас санаачлан эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтыг Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төслийн санхүүжилтээр өнөөдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулав. Эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг төвийн 60 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хамруулсан нь оролцоо өндөртэй томоохон сургалт боллоо.

Сургалтаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба уламжлалт сэтгүүл зүйн ялгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга техникийн суурь мэдлэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын туршлагын талаарх ойлголт, интернэтийг эрэн сурвалжлагад ашиглах чадвар, хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв судалж, мэдээлэх, Нийтийн мэдээллийн тухай хуулийн анхаарах асуудлууд, сэтгүүлчийн аюулгүй байдал, авлигын гэмт үйлдэлтэй тэмцэхэд сэтгүүлчийн үүрэг оролцоо, АТГ-ын олон нийттэй харилцах бодлого зэрэг сэдвүүдийг ярилцаж, сэтгүүлчдэд тодорхой ойлголт, мэдлэг олгож, тусгай чадвар эзэмшүүлэв.


АТГ: Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй