Шууд Chart

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын төсөл, хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2022-05-27 11:05:27

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Төсөл, хөтөлбөрийн удирдлагын албаны дарга, ноён Шигерү Ямамураг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар тус яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.

Ноён Шигеру Ямамура Хууль зүй, дотоод хэргийн яам төслийн  хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн, манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтад тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төслийн захирал Л.Хосбаяр, АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын Худалдан авалтын ахлах мэргэжилтэн Ж.Батцэнгэл, Нийгэм, жендэрийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон, төслийн шинжээч Б.Батжаргал  болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцов.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын төсөл, хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй