Шууд Chart

2022 оны Букерийн шагналтан тодорлоо

2022-05-27 16:34:51

Энэтхэгийн зохиолч эмэгтэй Гитанжали Шри “Элсэн булш” хэмээх романаараа энэ жилийн Олон улсын Букерийн шагналын эзэн болжээ. Бүтээлийг англи хэлнээ буулгасан Америкийн орчуулагч Дэйзи Роквелл зохиолчтой хамт шагналыг хүртэж байна.

Букерийн шагналын хорооны шүүгчдийн тэргүүн, Ирландын орчуулагч Фрэнк Уайн Лондонд болсон ёслол дээр энэ тухай зарласан байна.

Хинди хэлнээс англи хэл рүү хөрвүүлсэн бүтээл анх удаа утга зохиолын салбарын нэр хүндтэй энэ шагналыг хүртэж байгааг салбарынхан онцолж байна. Эр нөхрөөсөө хагацсан 80 настай эмэгтэйн уярам түүхийг энэ романд өгүүлдэг байна.

Охинтойгоо ойлголцож чадаагүйн улмаас Пакистан руу очиж, улс нь хуваагдаж байсан үеийн гашуун түүхийг эргэн дурсаж, басхүү амьдралын шинэ хүсэл тэмүүллээ олж байгаа нэгэн буурлын тухай энэ зохиолд гардаг байна.

Букерийн шагналын хороо 2005 оноос Олон улсын Букерийн шагналыг олгож эхэлсэн түүхтэй. Энэ шагналыг англи хэлнээ хөрвүүлэн, Их Британи улсад хэвлэсэн гадны зохиолчдын зохиолуудад олгодог.

Шинэ Дели хотод суудаг зохиолч Гитанжали, Америкийн Вермонт муж улсын иргэн Роквелл нарт Букерийн шагналд дагалддаг 50 мянган фунт стерлингийг хуваан олгох юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2022 оны Букерийн шагналтан тодорлоо   
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй