Шууд Chart

“Долоогийн бүлэг” ОХУ-ын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулахаар тохирлоо

2022-05-29 10:21:21

Аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч 7-гийн бүлгийн сайд нар ОХУ-ын эрчим хүчнээс татгалзаж, шингэрүүлсэн байгалийн хийн импортоо нэмэгдүүлэхээр санал нэгдлээ. Берлинд болсон 7-гийн бүлгийн эрчим хүч, цаг уур, байгаль орчны сайд нарын уулзалтаас гарсан хамтарсан мэдэгдэлд Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулах зайлшгүй шаардлага тулгарсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Оросын Украинд явуулж байгаа дайн эрчим хүчний үнийг хөөрөгдөж, дэлхийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ноцтой эрсдэл учруулж байна гэж 7-гийн бүлгийн орнууд үзэж байна. Мөн шингэрүүлсэн байгалийн хий Европын эрчим хүчний зах зээлийн нийлүүлэлтэд хамгийн гол үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Үүний зэрэгцээ 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс хүлэмжийн хий ялгаруулдаггүй болгох амлалтыг 7-гийн бүлгийн сайд нар өгч байна. Энэ зорилтод хүрэхийн тулд 2023 он хүртэлх хугацаанд Долоогийн бүлгийн орнууд нүүрс шатаадаг цахилгаан станцуудаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг технологиор тоноглоход гол хүч, хөрөнгө мөнгөө зарцуулах юм байна.

Ингээд 2035 оноос хойш аж үйлдвэржсэн орнууд нүүрсээр ажилладаг эрчим хүчний цахилгаан станцуудаа халж, эрчим хүчний салбар нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй болох юм байна.  Их Британи, Франц, Итали улсууд ойрын хэдэн жилдээ нүүрс шатаахаа болих эцсийн хугацааг аль хэдийнээ тогтоосон.

Герман, Канад улс 2030 онд нүүрснээс татгалзахаар зорьж байгаа бол Япон нэлээн их хугацаа хэрэгтэй гэж үзэж байгаа, Америк 2035он гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд чулуужсан түвшний хэрэглээг зогсоохоор зорьж байна. Мөн 2030 он гэхэд аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Долоо авто замын салбараас гарч байгаа хүлэмжийн хийг эрс бууруулах зорилт тавьж байна. Ингэснээр хүлэмжийн хий ялгаруулдаггүй автомашин зах зээл дээр давамгайлах юм байна.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг түүнээс учир байгаа хохирлыг бууруулахын тулд хөгжиж байгаа улсуудад санхүүгийн нэмэлт тусалж үзүүлэх шаардлагатайг Долоогийн Бүлэг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Саяны энэ тохиролцоо ирэх сард Германд болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар гэрээ хэлэлцээр болж батлагдах аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Долоогийн бүлэг” ОХУ-ын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулахаар тохирлоо   
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй