Шууд Chart

Төвийн аймгуудын нутгаар бороо орно

2014-06-20 06:51:03

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

2014 оны 6 дугаар сарын 20-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор  26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. 
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17-22 хэм дулаан байна. 
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  14-16 хэм дулаан байна.                                            
                                                               
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дорноговийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар  15-20 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна. 

Төвийн аймгуудын нутгаар бороо орно  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй