Шууд Chart

Монголын радиогийн уран бүтээлчид “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрөө хүүхэд багачуудад хүргэлээ

2022-06-01 18:26:32

Монголын үндэсний олон нийтийн радио болон МҮОНР-ийн гуравдугаар суваг “P3 радио”, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Байгаль эх” цогцолборын урд талбайд “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрийг өнөөдөр зохион байгууллаа.

Уг тусгай хөтөлбөрийн хүрээнд Монголын радиогийн уран бүтээлчид эсэн мэнд амьд явах эрх, хөгжих эрх, хамгаалуулах эрх, оролцох эрх сэдвээр бэлтгэсэн ярилцлага сурвалжилгаа хүүхэд багачуудад хүргэж, мөн “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрт зочлон ирсэн хүүхдүүдтэй дээрх дөрвөн эрхийн хүрээнд ярилцаж мэдлэг мэдээлэл түгээсэн юм.

Үүнчлэн “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрт багтсан урлагийн тоглолтуудыг хүргэж, түргэн хэллэгийн уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулж ялагч нарт бэлэг гардууллаа.

Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрийг МҮОНР-ийн Явуулын станц шууд дамжуулав.

 

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монголын радиогийн уран бүтээлчид “Хайрын ургамал” тусгай хөтөлбөрөө хүүхэд багачуудад хүргэлээ  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй