Шууд Chart

Япон улс өдөрт хүлээж авах гаднын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ

2022-06-02 12:47:10

Япон улс лхагва гарагаас эхлэн хилийн чанадаас ирж байгаа гадаад иргэдийг өдөрт хүлээж авах хязгаарлалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянгад хүргэжээ. Тус улс 6 дугаар сарын 10-нд гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Япон улсад Ковид-19 цар тахлын халдварын тархалт эрс буурсантай холбогдуулан нисэх онгоцны буудал болон бусад газруудад хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа юм. Японы хилээр нэвтрэхийг хөнгөвчлөх журмын дагуу улс орон, бүс нутгийг халдварын эрсдэлийн түвшин болон бусад нөхцөл байдлаас хамааран гурван бүлэгт хуваажээ.

АНУ, БНСУ зэрэг эрсдэл багатай бүлгийн 98 улс орон, бүс нутгаас ирсэн иргэд Японы хилээр нэвтрэхдээ ковидын шинжилгээ өгөх, вакцины гэрчилгээ үзүүлэх зэрэг шаардлагаас чөлөөлөгдсөн байна. Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр хилээр нэвтрэхдээ ковидын шинжилгээ өгөх, вакцины гэрчилгээ үзүүлэх журмаас чөлөөлөгдсөн гаднын иргэд нийт зорчигчдын 80 хувийг эзлэх төлөвтэй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс өдөрт хүлээж авах гаднын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй