Шууд Chart

БНСУ-ын орон нутгийн сонгуульд эрх баригч нам илт давуу ялжээ

2022-06-02 12:54:45

Өмнөд Солонгост лхагва гарагт явагдсан орон нутгийн сонгуульд эрх баригч “Иргэний хүч” нам итгэлтэй ялалт байгуулжээ. Ёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар, эрх баригч намын төлөөлөгчид 17 бүс нутгийн 12-т нь ялалт байгуулсан бол, “Тобуро” нэртэй ардчилсан намын нэр дэвшигчид 4 бүс нутагт л ялалт байгуулах магадлалтай байгаа юм.

Орон нутгийн сонгуулийн дүн ийм дүр зурагтай гарч байгаа нь, өнгөрөгч 5-р сарын 10-нд тангаргаа өргөсөн Өмнөд Солонгос улсын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дотоод улстөрийн байр суурийг мэдэгдэхүйц бэхжүүлж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль орон нутгийн сонгуулийн дүнг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд, энэ бол ард түмэн эдийн засгийг сэргээж, аж амьдралыг нь дээшлүүлэхийг уриалж байгаа уриалга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн комиссын мэдээгээр, мягмар гарагт болсон сонгууль 50,9 хувь хувийн ирцтэйгээр явагдсан нь тус улсын орон нутгийн сонгуулийн түүхэнд  доороосоо хоёрт орох үзүүлэлт болсон байна.

Энэ сонгуулиар Өмнөд Солонгосын иргэд төв засгийн газрын захиргаанд багтдаг 17 бүс нутгийн эрх баригчдыг сонгож байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын орон нутгийн сонгуульд эрх баригч нам илт давуу ялжээ   
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй